179 мянган ажлын байрыг хадгалж үлджээ | News.MN

179 мянган ажлын байрыг хадгалж үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

179 мянган ажлын байрыг хадгалж үлджээ

Гурван их наядын ачаар 179 мянган ажлын байрыг хадгалж үлджээ

Төв
банкны эдийн засгийг удирдах арга барилыг сонсох, санал бодлоо
илэрхийлэх зорилготой залуу эдийн засагчдын уулзалт өнгөрсөн долоо
хоногт болж өнгөрөв. “Некстжен” залуу мэргэ­жилт­нүүдийн нэгдсэн
хөдөлгөөнөөс “Монголын эдийн засгийн салаа зам” хэлэлцүүлгийг хоёр дахь
жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ удаа Төв банкны дэмжлэгтэйгээр
“Эдийн засгийн өнөөгийн байдал ба мөнгөний бодлого” сэдвийг онцоллоо.

Энэ
үеэр эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг хэлэлцсэн ч мөнгөний
нийлүүлэлт (М2)-ыг түлхүү хөндсөн. Төв банкнаас ерөнхий эдийн засагч
С.Болд оролцож, “хэрэв ингээгүй байсан бол ийм зүйл тохиолдох байсан”
гэдэг өнцгөөр ярилцсан юм. Ингэхдээ эдийн засагт голлох хэд хэдэн
зүйлийг дурдсан.

2008, 2009, 2011 оны дөрөвдүгээр улирлаас
мөнгөний нийлүүлэлт муудаж, эдийн засгаар “гүйх цус” тасалдсан гэдэг.
Тэгвэл 2012 онд үргэлжлүүлэн мөнгөний нийлүүлэлтийг “унагахгүйн” тулд
“цус” сэлбэснээр эдийн засгийн огцом уналтаас сэргийлж чадсан гэдгээр
тэрбээр яриагаа эхлэв. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 их наяд
төгрөгийг Төв банкнаас эдийн засагт нийлүүлээгүй бол  “М2” 27 хувиар
буурах эрсдэлтэй байсан ажээ. Үүнээс шалтгаалж энд тэнд таран шингэх
мөнгө тасалдаж, түүнийгээ зарцуулах, хөрөнгө оруулах арга, хувилбаргүй
болж, үндсэндээ эдийн засаг “тагларч, лугших” байсан биз.

Дэлхийн
банкнаас Монголын эдийн засгийн өсөлтийг энэ жил 17 хувьтай байна гэсэн
өөдрөг таамаглалыг дэвшүүлж байсан ч одоо 14.3 хувийн өсөлттэй байгаа.
Тэгвэл гурван их наядыг зах зээлд нийлүүлээгүй бол ажлын байрны тоо 179
мянгаар буурч, эдийн засгийн өсөлт 9.6 хувьд унах байсан гэв. Нэмж
хэлэхэд, эдийн засгийн өсөлтөд маань өнөөх бахдан дуулаад байдаг уул
уурхайн салбар нөлөөлсөнгүй, харин ч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг
хойш нь татаж болдогийг сайтар ойлголоо. Гэтэл хөдөө аж ахуйн болон
барилгын салбар эдийн засгийн өсөлтийн чамгүй хувийг  хангаж өгсөн
байна. Хэзээний л бидний ээлтэй салбар маань. Одооны өсөлтөд хувийн
хэвшлийнхэн “эрвийх дэрвийхээрээ” ажилласан нь 54 хувиар нөлөөлжээ.
Бизнесийн байгууллага дан ашгаа олохоос гадна тэдний үүрэг оролцоо нь
асар их болж байгааг харж байна. Тэд татвараа төлж, ажилч­даа
цалинжуулж, ажлын байр бий болгож, тухайн салбарынхаа үйлд­вэрлэл,
үйлчилгээг тэлж байгаа юм.

2009 оноос хойш зээл байж болох
хэмжээнээсээ хэт багаар “танагдаж” байсан бол  мөнгөний нийлүүлэлтийг
дэмжсэнээр одоо зээл 46.6 хувиар өсч, үндсэндээ зээлийн өсөлт тогтвортой
байна. Үүнд та бидний сайн мэдэхээр энэ зунаас иргэдэд хүрсэн орон
сууцны ипотекийн зээл нөлөөлжээ. Орон сууцны зээлийн талаар энэ жил
залхтал ярьсан ч банкуудын чадварыг сайжруулахаар банкуудад 900 тэрбум
төгрөгийн хадгаламж нээснээр одоо зээл гаргах нөхцөл нь болсон байна.

Мөнгөний нийлүүлэлт, инфляци хоёрын нөхөрлөл

 Төв
банк бараг гурав орчим их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлснээр 23
жилийн турш түүхэндээ анх удаа нийлүүлэлтийг нэмэх замаар инфляцийг нэг
оронтой тоонд барьж байгааг Болд зөвлөх онцоллоо.  Тухайн үедээ ийм их
мөнгийг эдийн засаг руу цутгахад инфляци тоо, тоймгүй болох юм биш үү
гэж байсан бол одоо 9.8 хувьтай байгааг тэрбээр тайлбарлав. Хэрвээ
ингээгүй байсан бол жилийн инфляци 30-40 хувьтай болох байсан ажээ. Төв
банкнаас барилга, үйлдвэрлэлийн салбарт Гол нэрийн бараа бүтээгдэхүүний
үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгч нарт эргэлтийн
хөрөнгө, санхүүжилт байдлаар хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлсэн нь одооны
нэг оронтой тоотой инфляцийн “тунг” тааруулж чадсан гэх юм. Үндсэндээ
мөнгөний нийлүүлэлт хэнд очиж байна гэдгээс инфляцийн “хувь заяа”
хамаарч байна.

Одоо инфляцийг тогтоохдоо бодит байдал дээр 250
гаруй бүтээгдэхүүнийг сагсанд оруулж тооцож буй. Үүнийг өргөн
хэрэглээний бараагаар тооцдог бөгөөд одоо үеийн хэрэглээний өөрчлөлтийг
хамруулах шаардлага нэгэнт ирж буйг залуу эдийн засагчид хэлэлцүүлгийн
үеэр хэлж байсан . Энэ бол тансаг хэрэглээний бараа буюу гар утас,
автомашин, байр орон сууц . Хүмүүсийн хэрэгцээ, шаардлага улам бүр
нэмэгдэж буйгаас тухайн тансаг хэрэглээний барааны үнэ нийтлэг
хэрэгцээнд нөлөөлөх боллоо. Үүнийг өөр шатлалаар сайтар уях хэрэгтэйг
ийнхүү залуу эдийн засагчид онцолсон нь инфляцийн төвшинг бодитойгоор
үнэлэхэд нэн чухал асуудлын нэг юм.

У.БОЛОР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №032

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үшүш 2013-10-09 103.9.90.130

Лав л миний ажлын байр энэ тоонд нь багтаагүй л юм даа

Avatar

Залуу эдийн засагч нарт 2013-10-09 103.9.90.130

инфляц тооцохоор ажиглалт хийдэг өргөн хэрэглээний барааны нэрээ сайн судал. яагаад өргөн хэрэглээ гэснийг ч ухаар. худлаа бүлтэрцгээх юм.

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.92

Солиорч эхэлээ. Удахгүйта бүгдийг өлсгөлөнгөөс аварсан гэх нь дээ.

Avatar

xun gedeg chin 2013-10-09 103.10.21.84

xun gedeg chin biye biyedeel tusalj amidarch baidag ym shde. tanii odoo ingej yvaj baigaa chin busad xumuusiin ach tus

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.68

Bugd hudlaa

Avatar

Зочин 2013-10-09 202.5.196.170

Монгол банк одоо өөртөө зориулсан үлгэр зохиож мөнгөнд толгойгоо мэдүүлсэн залуусаар үлгэрээ яриулах ажлыг зохион байгуулдаг болжээ.

Avatar

Zochin 2013-10-09 180.184.96.116

Uyn xudlaa ulger yariad baigaa um be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж