Берлусконид өршөөл үзүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Берлусконид өршөөл үзүүлэхгүй

Татвараас зайлсхийсэн болон бусад олон хэрэгт шүүхээс долоон жилийн хорих ял сонссон экс Ерөнхий сайд Сильвио Берлусконид Италийн Төрийн тэргүүн Жиоржио Наполитано өршөөл үзүүлэхгүй гэдгийг мэдэгджээ. Италийн Засгийн газрыг гурвантаа толгойлсон Сильвио Берлусконид өнгөрсөн наймдугаар сард шүүхээс хийсэн хэргийнх нь төлөө долоон жил шоронд хорихын зэрэгцээ бүх насаар нь улс төрд ажиллах эрхийг нь хасах шийтгэл оноосон аж. Харин Италийн улстөрд 20 жил зүтгэсэн Сильвил Берлускони бүх насаараа улс төрөөс ангид байх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Европын хүний эрхийн шүүхэд хандаж, Төрийн тэргүүнээсээ өршөөл үзүүлэхийг хүссэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж