
Аравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тэмцээнд таван тивийн 50 орчим улсын 400 гаруй тамирчин оролцох аж. Монголын тамирчдын тухайд энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 20 тамирчнаа сойж байна.
ДАШТ-д оролцогчид энэ удаа бодибилдинг фитнессийн хоёр насны ангилалд 25 төрлөөр өрсөлдөх аж. Ахмадын ангилалд эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрэгтэйчүүдийн төрөлд 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн насны ангиллаар өрсөлдөх бол залуу тамирчдын хувьд классик, фитнесс, бикини гэсэн төрлүүдэд хүч сорино.
Б.ЭНХ