Бодибилдинг фитнессийн ДАШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Бодибилдинг фитнессийн ДАШТ Монголд болно

Ази тивд, тэр дундаа Монголд анх удаа бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаарх мэдээллийг өгч, тус тэмцээний зохион байгуулагчид болон хэвлэл мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч “Зууны мэдээ” сонин, ТВ-9,  “Спорт бокс” телевизийн хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Аравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тэмцээнд таван тивийн 50 орчим улсын 400 гаруй  тамирчин  оролцох аж. Монголын тамирчдын тухайд энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 20 тамирчнаа сойж байна.

ДАШТ-д оролцогчид энэ удаа бодибилдинг фитнессийн хоёр насны ангилалд 25 төрлөөр өрсөлдөх аж. Ахмадын ангилалд эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрэгтэйчүүдийн төрөлд 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн насны ангиллаар өрсөлдөх бол залуу тамирчдын хувьд  классик, фитнесс, бикини гэсэн төрлүүдэд хүч сорино.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж