Франкфуртын номын яармаг нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Франкфуртын номын яармаг нээгдлээ

Яармагийн нээлтэд Германы Гадаад хэргийн сайд, энэ жилийн яармагийн хүндэт зочин Бразилийн дэд ерөнхийлөгч нар оролцлоо.

 

Бразилийн үзүүлэн
Мягмар гаригийн орой Майн дахь Франфуртад аравдугаар сарын 9-13-ны хооронд явагдах олон улсын номын яармагийн нээлт болов. Яармагийг нээхэд Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) оролцлоо.

"Майн дахь Бразили "
Энэ жилийн Франкфуртын номын яармагт дэлхийн зуугаад орнуудын 7300  орчим төлөөлөгчид оролцож байна. Яармагийн тав хоногийн дотор түүнд 280 мянга орчим үзэгчид очино гэсэн тооцоо бий.

Яармагт энэ жилийн арга хэмжээний  хүндэт зочин Бразилийн дэд ерөнхийлөгч Мишел Темер арга хэмжээнд оролцож байна. Бразилийн улстөрчийн хэлснээр хоёр орны хоорондын шилжин нүүлт нь Герман, Бразилийн соёлыг баяжуулжээ. “Үнэт зүйлсийн талаар ярих болвол, Герман, Бразили хоёр хөршүүд юм” гэж Германы сайд онцолжээ.

Франкфуртын номын яармагт Бразилийн 90 орчим зохиолчид оролцож байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж