Холбооны нөөцийг эмэгтэй хүн толгойлох уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Холбооны нөөцийг эмэгтэй хүн толгойлох уу?

АНУ-ын Холбооны нөөцийн системийг эмэгтэй хүн толгойлж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ лхагва гаригт Жанет Йелленийг Холбооны нөөцийн системийн шинэ тэргүүнээр томилох санаагаа гаргана гэж Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ. Холбооны нөөцийн системийн  тэргүүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий  санхүүч гэж үздэг.

Сүүлийн хоёр жилийн дотор Йеллен Холбооны нөөцийн системийн орлогч даргаар ажиллажээ. Хэрэв түүний нэрийг Конгресс баталбахл энэ эмэгтэй Бен Бернакегаас албыг нь аваад түүхэнд төв банкийг толгойлсон анхны эмэгтэй хүн болно.

Лхагва гаригийн орон нутгийн цагаар 15.00-д болох  Цагаан ордны тусгай арга хэмжээн дээр энэ талаар зарлах ажээ. Сангийн сайд асан Лоуренс Саммерс энэ тушаалд нэр дэвшихээс татгалзсаны дараа Йеллений нэр  уг тушаалыг эзлэх хүмүүсийн толгойд гарч иржээ.

ХНС-ийн өнөөгийн тэргүүн Бен Бернанкегийн бүрэн эрхийн хугацаа нь 2014 оны нэгдүгээр сард дуусах юм. Энэ эмэгтэй өмнөх ерөнхийлөгчийн чиглэлийг үргэлжлүүлнэ гэж шинжээчид хэлж байгаа.

Өдгөө 67 настай Йеллен Нью-Йорк хотод төржээ. Тэрээр Харвадын  их сургууль, Лондоны эдийн засгийн сургуульд багшилж байлаа. 1913 онд байгуулагдсан ХНС нь холбооны бие даасан агентлаг бөгөөд Төв банкны үүргийг гүйэтгэхээс гадна АНУ-ын арилжааны банкнуудын төвлөрсөн хяналтыг  хийдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж