улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн 2013 оны өсөлтийн
дүгнэлтээ 3,2-оос 2,9 хувь болгон буулгаж байгааг аравдугаар сарын 7-нд
гаргасан илтгэлдээ өгүүлжээ. 2014 онд дэлхийн дотоодын нийт
бүтээгдэхүүний өсөлт 3,6 хувьтай байхаар болж байна. Өмнө нь тэр
үзүүлэлтийг 3,8 хувьтай байна гэсэн байлаа.
Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2013 онд 2,5 хувиар өснө гэдгийг 1,5 хувь болно гэдгийг ОУВС баталжээ.
ОУВС-гийн
тооцоолсноор АНУ-ын эдийн засаг 2013 онд 1,6 хувиар өсөх аж. Долдугаар
сард дүгнэлт нь 1,7 хувиар гарч байв. Ирэх жилд Америкийн ДНБ 2,6
хувийн өсөлтийг харуулна. Өмнөх дүгнэлт нь 2,8 хувь гэж гарсан байжээ.
Евро бүсийн эдийн засаг 2013 онд 0,4 хувиар буурах бөгөөд ирэх жилд
дөнгөж нэг хувийн өсөлтийг гаргах гэнэ. Хятадын ДНБ өсөлтийн өмнөх
дүгнэлтийн 7,8 хувиас бууж 7,6 хувийг үзүүлэх гэнэ.
Дэлхийн эдийн
засгийн өсөлтийн сааралтыг АНУ-ын Холбооны нөөцийн систем “тооны
зөөллөлтийн” бодлогоос татгалзсан мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн
сааралт зэргээс үүдэн ОУВС тайлбарлав. Мөн евро бүсийн асуудал хэвээр
үлдсэн, зарим орнуудын улсын өрийн хэмжээ их байгааг ОУВС хэлж байна.
Өнгөрсөн
зургадугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2013 онд 2,2 хувиар,
2014 онд гурван хувьтай байна гэдгийг Дэлхийн банк илтгэлдээ хэлсэн
байлаа.