Ху Жинтао Н.Назарбаевтай хэлэлцээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Ху Жинтао Н.Назарбаевтай хэлэлцээ хийжээ

Хятад улсын Дарга Ху Жинтао өчигдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай Астана хотод хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал олон нийтлэг ойлголтод хүрсэн тухай Хятадын мэдээллийн хэрэгслээр цацаж байна.  Ху Жинтао Хятад, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар таван зүйлт санал дэвшүүлсэн байна. Энэ нь дээд давхаргын хэлхээ холбоог нягт болгож, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэх. Хоёрт  ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, ашиг сонирхлыг нэгдүүлэхийг чангатгах. Гуравт хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, уламжлалт найрамдлыг ахиулах, аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг ахиулах болон олон талт хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлж, хамтын ашиг сонирхлыг хамгаалах зэрэг ажээ.

Н.Назарбаев хэлэхдээ, хоёр орны харилцааны хөгжлийн тухай Ху Жинтаогийн чухал саналыг бүрэн зөвшөөрч байна. Казахстан Хятадын талтай хамтаар чармайж, улс төр, эдийн засаг, түүх соёл, аюулгүйн зэрэг салбар дахь хамтын ажиллагаа түүнчлэн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хамтын ашиг сонирхол болон Төв Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, хоёр талын харилцааг нэн өндөр төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж