Гуантанамогийн шорон хаалгахаар томилгоо хийв | News.MN

Гуантанамогийн шорон хаалгахаар томилгоо хийв

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Гуантанамогийн шорон хаалгахаар томилгоо хийв

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел хуульч Пол Льюисийг «Гуантанамо Бэй» бааз дахь терроризмдын үйл ажиллагааны сэжигтнүүдийг хорих шоронг хаалгах  ажлын зохицуулагчаар томиллоо. Reuters мэдээлснээр уг томилгоо 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох ажээ.

Гуантанамо
Фото: Bob Strong / Reuters
Төлөөгчдийн танхимын Батлан хамгаалах хороонд ажиллаж байгаа Льюис даалгасан үүргийг биелүүлэх шаардлагатай мэдлэгтэй хүн гэж сайд тодорхойлсон байна. Льюис өмнөх ажилдаа Кубад байгаа уг шоронгийн ажиллагааны асуудлыг хариуцаж ажиллажээ.

Гуантанамогийн шоронг хаалгах Төрийн депортаментын зохицуулагчаар Клиффорд Слоан томилогдсон байна. Тэрээр ирэх сараас Льюисийн хамт ажиллаж эхлэх бололтой.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама олон нийтийн шахалт шаардлагаар уг шоронг хаана гэдгээ нэг биш удаа амласан юм. Гэсэн ч шорон нь хэвээр ажиллаж, тэнд хоригдож байгаа хоригдлуудыг хааш нь оруулж хэрхэх талаар хэн ч мэдэхгүй байгаа юм.

«Лагерь Гуантанамо Бэй» (Guantanamo Bay detention camp) нэр авсан шорон 2001 оноос хойш ажиллаж байгаа ба түүнийг террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьж байцаахад зориулжээ. Америкийн хууль дүрмэнд харшлуулахгүйн тулд түүнийг Кубын нутаг дэвсгэр дэх  цэргийн бааз дотроо америкчууд байгуулсан юм. Одоо уг шоронд 164 хоригдол хоригдож байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж