Усанд автагдсан Улаанбаатар | News.MN

Усанд автагдсан Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Усанд автагдсан Улаанбаатар

Энэ намрын сүүлчийн бороо орж байна. Сүүлчийнх байгаасай  гэж магадгүй олон хүн хүсч байгаа байх. Учир нь Улаанбаатарт бороо орохоор гудамж талбай нь явахын эцэсгүй шавар шалбаагт авчихдаг болоод тэр.  Хар л даа, ганцхан шөнийн бороонд Улаанбаатарын гудамж талбай ямархуу дүр төрхтэй байгааг.   Энэ үзэгдэл ганц энэ борооноор илэрч буй юм биш. Жилийн жилд бороо орох бүрийд нийслэлийн гудамж талбай хаа сайгүй усанд автдаг.  Гэсэн хэдий ч гудамжны  шавар, шавхайд хэн ч анхаарлаа хандуулалгүй өнөөдрийг хүрчээ.  Хотын төвийнх нь гудамж борооны усандаа живэх нь холгүй байхад захын гэр хорооллын шавар шалбаагны талаар бүр ч ярилтгүй биз.  Хөгшин хөвөө, хүүхэд шуудах  халтирч унах нь холгүй болчихдог гэр хорооллын гудамжийг сайжруултал өдий байх.  Зам дээр тогтсон шавар, шалбаагт нь  халтирч унаад гэмтчихгүй л бол ус туулах асуудал энүүхэнд болсон. Залуучууд нь харайгаад гарчихдаг юм аа гэхэд хөгшид, хүүхэд шавар шалбаагийг шууд л туучихаас өөр арга байдаггүй.

Тиймээс ядаж л хотын төвийнхөө гудамж талбайд борооны ус зайлуулагчтай болмоор байна.  Бороо орохоор л ус зайлуулагчийн тухай дээр дооргүй санадаг, больчихоор таг мартчихдаг байж боломгүй байх аа.  Хот тохижилтынхан хааяадаа борооны ус соруулж авдаг ч бороо орох болгонд ус соруулах тэр их техник, хүн хүч, эдийн засгийн хүчин чадал нь хаана байна. Их л сайндаа нийслэлийн төв талбай, Энхтайваны өргөн чөлөө, их, бага тойруугийн усыг л соруулдаг өнгөрдөг болохоос нийслэлийн бүх замын усыг бүгдийг нь соруулаад авчихаж чадахгүй. Тиймээс  бороо орох болгонд ус соруулахынхаа оронд зардал мөнгийг нь олигтойхон төсөвлөөд  шинээр тавьж байгаа замуудад  заавал ус зайлуулагч тавих хэрэгтэй байна.  

Нийслэлийнхээ гудамж талбайгаар явган явах нь цөөн дарга нар бороотой өдрийн зовлонг мэдрэхгүй байгаа болохоос явган нь бүү хэл машинтай  нь хүртэл борооны уснаас болоод хараал урсгадаг болчихоод байгаа шүү дээ.  Энхэл донхол зам дээр тогтсон борооны уснаас болоод машиныхаа эд ангийг гэмтээх нь энүүхэнд болохоор тэр байх. Борооны ус өнөөдрийн хувьд явганых нь гутлын, унаатайнх нь машины дайсан болчихоод байгаа нь худлаа биш. Гутал, машин ч гэлтгүй тавьсан замын насжилтын гол дайсан  нь ус гэдгийг замчид сайн мэддэг. Гэтэл яагаад ус зайлуулагчгүй  зам тавиад байгаа шалтгаан нь юу байна.

Нийслэлийн гудамж талбайг шинэчлэх зорилгоор бондын хөрөнгөөс санхүүжүүлж байгаа “Гудамж” төслийн хүрээнд 33 замыг 200 тэрбум төгрөгөөр  өргөтгөн шинэчилсэн. Үүний үр дүнд зарим нэг замуудын ачаалал 10-30 хувиар буурсан гэдгийг Замын цагдаагийнхан хүртэл магтдаг. Бүтэн цаг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихдаг “Саппоро”, “Тасганы овоо”-ны уулзварууд ямар ч байсан ачаалал нь тодорхой хэмжээгээр буурсан байна лээ.   Замын ачаалал буурсан  нь сайн хэрэг. Гэхдээ шинээр тавьсан замууд нь ганц өдрийн бороонд усан далай болчихсон байгаагаас харахад  зам тавьж байгаа  нь, хөрөнгө мөнгөө төсөвлөж тавиулж байгаа нь,, ашиглалтад авах үүрэгтэй албаны хүмүүс аль аль нь яагаад тавьж байгаа замд борооны ус зайлуулагч заавал байх ёстой гэдгээ мэддэггүй юм бэ. Өч төчнөөн хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан зам нь  ганцхан жилийн настай гэхээр харамсалтай биш гэж үү.   

Ирэх хавраас энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол бороо орох бүрийд усанд авчихдаг Улаанбаатарын гудамжаар алхах улаанбаатарчуудынх нь гутал тэсэхгүй нь ээ.

Ж.ЭРХЭС



0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Cuhee 2013-10-09 203.194.115.62

Shineer hiigdsen zamyydiin ihenh ni heregtsee hangahgui baina shuu dee, tendert shalgaraad hiilgesen ter companyydaar dahin hiilge biz , mash ih mongoor ingej toglood baihgui bizdee, hotiin zamiig hariutsaj baigaa Hotiin darga,dargiin orlogch nertei ceter zuucen nohduud oroondoo bugeed cyyhaar ajilaachee,Hiilgej baigaa ajiliinhaa yavtsad hynalt taviachee Ta nar chini Bac nogoo MAN-n heden heneggui avilgach shigee hydlaa yariad cyyj baih um bish biz dee Ta nar odoo boliochee Um hiih gej baigaa um bol hiisen shig hiichih

Avatar

Зочин 2013-10-09 182.160.10.132

Тендер авч замын ажил хийж бгаа кампиануудыг шалгах хэрэгтэй бна олимпын гудамжийг энэ зун хэдэн тэр бумаар засаж зам тавьлаа гэсэн хуучин хэвээрээ уерт автагдаж 3-4 машин ирээд усыг соруулаад дийлэхгуй байх юм очноон монго тосвоос авч ийм зам тавиад / хуучнаасаа долоон дор /урэн таран хийж бгаа хумуустэй хариуцлага тооцмоор бнаа!!! ямар хумуус ийм кампиануудад тендэр огов,ер зам засна гэж тендэр авчихаад 5,6 хун л харагддаг ажил урагшаа явахгуй ихэнх монгийг нь тендэрт ялсан захирал авчихаад бага хучээр ур дунгуй юм хийж бна .

Avatar

Зочин 2013-10-09 112.72.8.146

“Гудамж” төслийн хүрээнд 33 замыг bishee uulzavar shdee

Avatar

Зочин 2013-10-09 182.160.48.71

boroo oroh goe gants ontsgyi yum ni jolooch nar yavgan zorchigch nar luu us tsatsdag.

Avatar

ssss 2013-10-09 202.21.113.141

УБ гэж ёстой ёрын газар:)

Avatar

Зочин 2013-10-09 202.70.46.11

13r horoolliin 21r bairnii gadna us bainga togddog, Uul dargaa teriig bainga ochij soruulj baina uu.

Avatar

Зочин 2013-10-09 202.21.113.141

batuulee gutal avch uguurei.

Avatar

bold 2013-10-09 202.36.245.31

ямар хэцүү зургууд вэ, тодорхой ойлгомжтой зураг таввьж бай л даа

Avatar

bayar 2013-10-09 103.26.194.35

Mash zovyah ve darga naraa yvgan bidendmash hund baidag

Avatar

Шинэ уулзвар 2013-10-09 202.72.246.147

25-р эмийн сангийн шинэ уулзвар усанд автаад бөөн юм болсон.ус зайлуулах систем энэ тэр гээд хуцаад байсан яалаа

Avatar

зам засварын алмасууд 2013-10-09 124.158.94.35

Машинууд нь ч яахав сайхан явчдын байж. Явганууд нь бол үнэндээ тэр ШАВАР ШАВХАЙН дотор бол сэлэхийн байлээ дөө нээрээ. Яармагийн хуучин замыг эрэмдэглээд хаячихсан, явган яармагийнханд с а л а а в ч өгч байна. Бороогүйд шороо царайлаад бороотойд шаварт шумбах л зам байх шиг байна

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.39

Surgygnexee bolytsgooooooooooo

Avatar

Ж.ЭРХЭС 2013-10-09 103.23.51.3

ХАН-УУЛ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХХК ТҮК ХОГОО ИРЖ АВСАНГҮЙ ШҮҮ

Avatar

Ж.ЭРХЭС 2013-10-09 103.23.51.3

БОЛЬЁ ОО

Avatar

aimar 2013-10-09 103.26.195.130

Bvr aimar aimar zurgiig n tawiachee. mashinii dugui alga bolj bna shvv dee. shine zamuud vneheer hsaardlaga hangahgvi bna shvv dee. dandaa l saya ashiglaltand orson shine zamuud hairan mungu. ingej baihaar tatwaraa ogt tuluhoo baimaar sanagdah yum. bidnii tatwar iim l yumand yawj ban shvv dee

Avatar

irgen 2013-10-09 103.26.194.30

boroo oroh saihan bolovch ih hurungu gargaj hiisen zamuud n evderch tsooroh vii gej sanaa chileeh yum. niislel hot maani hezee neg hotin daitai hot boloh bol doo. yadaj bhad darga nar n nud huursan yum hiilgeed bh yum. us zailuulah hooloigui uulzvar zam her udaan teseh yum bol?

Avatar

zochin 2013-10-09 202.72.243.66

Baganuurt ikh tsas orood hailj bna do

Avatar

Зочин 2013-10-09 78.126.54.188

HAMGIIN BALIAR NIISLEL. YAMAR CH HOTIIN GOO UZEMJ BAIHGUI. MUUSAIN MAN-G UZEN YADAJ BNA. HAMAG TATVAR TULUGCHDIIN MUNGIIG UURSDUU AVAAD GADAADAD HADGALUULAD TANSAGLAAD ZUGAALAAD YAVJ BAIDAG EH ORNIIKH NI NUUR ZARAIG HAR. ICJIJ UHMEER. TA NART TSAAZIIN TAVZAN CH BAGADNA.

Avatar

Зочин 2013-10-09 202.21.113.141

niislel maani MAN gedeg hulgaichaas AN gedeg hulgaichiin gar damjsaar ovoorson barilga, balgas l bolj huvirlaa.

Avatar

Зочин 2013-10-09 203.160.55.118

Boroo oroh saihan shuu de.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж