Зоя Голубева тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Зоя Голубева тэмцээнийг тэргүүлж байна

Дэлхийн 12 удаагийн аварга, домогт тамирчин Латвийн Зоя Голубева 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 оноотой тэргүүлж байна.

Улаанбаатар хотноо “Пума империал” зочид буудалд болж буй 38 дахь удаагийн даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний наймдугаар өрөг өнөөдөр боллоо.

Тэмцээнийг найман өргийн дараах байдлаар дэлхийн 12 удаагийн аварга, эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон цорын ганц эмэгтэй даамчин Латвийн Зоя Голубева 14 оноотой тэргүүлж эхэллээ. Наймдугаар өрөгт Зоя Голубева 2012 оны залуучуудын дэлхийн аварга, БНХАУ-ын аварга, олон улсын мастер Ханчин Жао хожсоноор дөрөв дэх ялалтаа аваад байна.

Украйны Виктория Мотричко 12 оноотой, ОХУ-ын Тамара Тансыккужина 11, Украйны Дарья Ткаченко арван оноотой удаалж буй. Наймдугаар өрөгт 2010 оны түргэн тоглолтын аварга, БНХАУ-ын аварга Азийн аварга Г.Алтанхуар олон улсын их мастер Э.Мандахнаранг хожсоноор тавдугаар байрт бичигдэж байна.

Тэмцээний есдүгээр өргийн тоглолт 15.00 цагт эхлэх бөгөөд хуваарийн дагуу маргааш амралтын өдөр юм. Тэмцээн баасан гаригийн 09.00 цагаас аравдугаар өргөөс эхлэн үргэлжлэх бөгөөд сүүлийн өрөг ирэх мягмар гаригт болж 2013 оны “дэлхийн аварга” тодрох юм.




100 буудалт даамын 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хуваарийг танилцуулж байна


Тэмцээний видео бичлэгийг 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сайт болох http://ulaanbaatar2013.com -оос үзнэ үү.


Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж