Том Хэнкс чихрийн шижингээр өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Том Хэнкс чихрийн шижингээр өвчилжээ

Алдарт
жүжигчин Том Хэнкс сүүлийн 20 гаран жил чихрийн шижин өвчнөөр шаналж
байгаа гэнэ. Тэрээр кино урлагт ид мандаж явсан 30 орчим насандаа
чихрийн шижин өвчнөөр өвдсөн гэх оношийг сонссон байна. Том Хэнксийн
хувьд инсулины харьцангуй дутагдал буюу хоёрдугаар хэлбэрийн чихрийн
шижин өвчинтэй  аж. Энэ тухай тэрээр Дэвид Леттерманы ток шоунд оролцох
үеэрээ ярьсан бөгөөд “Эмч намайг ахлах сургуульд байхдаа хангалттай жин
нэмж чадсан бол хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвдөхгүй байсан
юм гэж хэлсэн. Үнэндээ би ахлах сургуульд байхдаа дөнгөж 43 кг жинтэй
байлаа” хэмээсэн байна. Өдгөө 57 настай Том Хэнкс тоглож буй киноноосоо
шалтгаалан хурдан жин хаяж, эсвэл эрчимтэй таргалах шаардлагатай байсан
нь өвчнөө даамжирахад хүргэсэн гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж