Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны таван удаагийн арилжаа хийж, 40 ХК-ийн 202.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 439.2 мянган ширхэг хувьцаа арилжжээ. Топ-20 индекс 9361.65 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 3.12 нэгжээр буюу 0.03 хувиар өссөн байна. Зах зээлийн үнэлгээ 8.7 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувь өсч, нийт 772.1 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Ремикон (42.5%), Могойн гол (15.9%), Монгол савхи (15.6%), ханш нь буурсан үнэт цаасны тоонд Монгол шевро (13.0%), Улаан сан (11.8%), Ээрмэл (10.8%) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 40 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /133.4 мянган ширхэг/, Гермес центр /118.1 мянган ширхэг/, Хөх ган /38.4 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр АПУ /49.2 сая төгрөг/, Шивээ овоо /47.6 сая төгрөг/, Шарын гол /27.6 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж