МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар дөнгөж сая хуралдаж эхэллээ. Гэнэт зарласан энэхүү хуралдаанаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 1-нд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Харин тус бүлэг өнгөрсөн даваа гаригт дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэрээ ирэх онд халамж руу онцгой анхаарал хандуулах ёстой гэх яриаг үүсгэсэн байсан. Мөн 2013 оны төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж 1.5 их наядаар дутсан тул 2014 оны нэгдсэн төсвийг хэлэлцэхийн өмнө өмнөх оныхоо төсвийн тасалдлын шалтгаан, зардал хэмнэх талд Засгийн газар хэрхэн ажиллах зэргийг нэлээд бодитой болгож байж хэлэлцэх ёстой гэх байр суурь барьж байсан ч өнөөдөр ийнхүү ирэх оны төсвийг дахин хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж