Энэ асуудлыг албаны хүнээс тодруулахад “Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан эхлэхэд тодорхой шалтгаангүйгээр ирээгүй байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанд зөвхөн өмгөөлөгч оролцох эрхтэй ч энэ хуралдаанд Б.Цогтгэрэл өөрөө байлцаж, шүүх хуралдааныг ажигласан” гэв.
Б.Цогтгэрэл нь 2012 онд Орхон аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн иргэн Р.Улаанхүүгийн нэр төрийг гутаах зорилгоор www.tsag.mn сайтаар "Орхон аймагт ялсан Ардчилсан намын төлөөлөгч Р.Улаанхүү гэгч этгээд хүний амь хөнөөв" гэсэн гарчигтай илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан болохыг шүүхээс ийнхүү шийдвэрлэлээ.