Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Сурагч Сури Круз

Эцэг, эх нь салснаас болж шар хэвлэлийнхний байнгын сэдэв болоод байсан Сури Круз сүүлийн үед анхаарлын төвөөс холдоод байсан билээ. Гэвч жүжигчин Том Круз, Кэти Холмс нарын охин Сури өнгөрсөн сард гараа хугалснаас болж дахин шар хэвлэлийн хуудаснаа залрах болсон байна. Сури гараа хугалснаас болж байнга боолттой явах болсон нь папараццичдын зурганд нэлээд олон удаа буусан нь үүнийг гэрчлэх аж. Саяхан Сури сурагчийн дүрэмт хувцастай ээжийнхээ хамт гадуур зугаалж яваа нь гэрэл зурагчны хараанд өртсөн байна. Нью-Йорк хотын нэлээд үнэтэй хувийн сургуульд элссэн Сури сурагчийн дүрэмт хувцастайгаа гадуур зугаалах нь бусад энгийн охидоос ялгагдахгүй аж. Жүжигчин Том Круз Кэти Холмсоос салахдаа охиноо асрамжлах эрхийг түүнд өгсөн болохоор Сури ээжтэйгээ хамт амьдарч буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж