Урлагт зэрэглэлийн ялгавар хэрэггүй | News.MN

Урлагт зэрэглэлийн ялгавар хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Урлагт зэрэглэлийн ялгавар хэрэггүй

Урлаг манай залуу үеийнхэнээс магадгүй маш хол, зарим нэг нь огт мэдэхгүй байх нь ч элбэг. Сонгодог урлаг гэхээр нийгмийн хэсэгхэн цөөнхөд зориулсан гэх туйлширсан сэтгэлгээ сүүлийн үед нилээд их болоод байх шиг ажиглагдана. Урлаг өөрөө амьдрал, урлаг зэрэглэлд биш нийтэд хүрдэг шүү дээ.

Магадгүй тэр ч утгаараа БНСУ-ын арван шилдэг балетчин, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв , “Хараацай театр” болон “Их эзэн хааны” театрын тэргүүн балейтместр Д.Дашлхагва болон түүний шавь Ц.Цолмонбуд нар  хамтран энэ сарын 26-ны өдөр тоглолт хийхээр төлөвлөөд буй. Энэхүү тоглолтын гол зорилго нь амьжиргааны төвшнөөс доогуур хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй тоглох ажээ. Уг тоглолтыг цаашдаа жил бүр хийхээр төлөвлөөд байгаа гэдгээ ч БНСУ-ын  “И Вон Гүг” компаний гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан  Ц.Цолмонбуд хэлж байлаа. Уг тоглолтод оролцохоор Өмнөд Солонгосын бүжигчид энэ сарын 24-ны өдөр ирэх ба нэг үзэгдэлт балетад тоглох юм. Мөн тэднээс гадна “Их эзэн хааны” театр өөрсдийн бүтээлээс хүүхэд багачууддаа хүргэх бөгөөд тэр дундаа модерн балетийн бүжгүүдээ тоглуулах юм.

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тэкүү * ч гэнэ үү 2013-10-09 183.81.171.34

тэкүү гэдэг казак зулбасага юу мэдэж худал онол зохиогоод байгаа юм…

Avatar

äîðæõ¿¿ 2013-10-09 124.158.124.143

Монголд сонгодог балет үздэг үзэгчид бэлтгэгдээгүй, массд зориулсан хөтөлбөр сөрөг үр дүн дагуулна

Avatar

çî÷èí 2013-10-09 202.131.247.170

Ñîíãîäîã óðëàã óãààñàà äýýä çýðýãëýëèéíõ. Îþóíû ºíäºð áîëîâñðîëòîé õ¿ì¿¿ñ ë ¿¿íèéã ¿¿ñãýæ õºãæ¿¿ëæ èðñýí. Õýí ÷ ìàðãàøã¿é ýý.

Avatar

Зочин 2013-10-09 103.11.193.186

Хамгийн их ялгавартай ханддаг юм чинь урлаг. Сонгодог урлаг дээдсийнх байсаар ирсэн, байхаар ч байх болно, Энэ бол нийгмийн, хөгжлийн зүй тогтол. Юу бичиж байгаагаа мэдэхгүй хүмүүс олон нийтэд яаж мэдээлэл хүргэдэг байна аа болиосой

Avatar

Бат 2013-10-09 103.26.194.24

Хар масст зориулсан юм бол массын л юм байдаг

Avatar

АР МОНГОЛООС ДАНДАА 2013-10-09 103.26.194.101

УРЛАГТ ЗЭРЭГЛЭЛ БАЙСААР БАЙХ БОЛНО , САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧААС АВААД Л, МЭДЭЖ БАЙЖ БИЧЭЭ, МИНИЙ ХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж