
Магадгүй тэр ч утгаараа БНСУ-ын арван шилдэг балетчин, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв , “Хараацай театр” болон “Их эзэн хааны” театрын тэргүүн балейтместр Д.Дашлхагва болон түүний шавь Ц.Цолмонбуд нар хамтран энэ сарын 26-ны өдөр тоглолт хийхээр төлөвлөөд буй. Энэхүү тоглолтын гол зорилго нь амьжиргааны төвшнөөс доогуур хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй тоглох ажээ. Уг тоглолтыг цаашдаа жил бүр хийхээр төлөвлөөд байгаа гэдгээ ч БНСУ-ын “И Вон Гүг” компаний гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цолмонбуд хэлж байлаа. Уг тоглолтод оролцохоор Өмнөд Солонгосын бүжигчид энэ сарын 24-ны өдөр ирэх ба нэг үзэгдэлт балетад тоглох юм. Мөн тэднээс гадна “Их эзэн хааны” театр өөрсдийн бүтээлээс хүүхэд багачууддаа хүргэх бөгөөд тэр дундаа модерн балетийн бүжгүүдээ тоглуулах юм.