Б.Даваадорж мөнгө угаасан уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Б.Даваадорж мөнгө угаасан уу?

Засгийн газрын  өнгөрөгч бямба гаригийн хуралдаанаар зарим оронд улсаа төлөөлөн суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татахаар болсон. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нар багтаж байгаа юм.

ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийг  албан хугацаа дууссан  учир эргүүлэн татаж байгаа гэж албаныхан мэдээлж буй. Харин зарим эх сурвалж  Элчин сайд Б.Даваадорж мөнгө угаасан гэх асуудалд холбогдсон  учраас эргүүлэн татах үндэслэл болсон гэж мэдээллээ.

Түүний  данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган ев­рог таван удаагийн үйлд­­­лээр шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ  түүний өмгөөлөгч  “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичгийг Герман улсын прокурорын байгууллагаас манай улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн" гэх мэдээллийг өгчээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж