ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийг албан хугацаа дууссан учир эргүүлэн татаж байгаа гэж албаныхан мэдээлж буй. Харин зарим эх сурвалж Элчин сайд Б.Даваадорж мөнгө угаасан гэх асуудалд холбогдсон учраас эргүүлэн татах үндэслэл болсон гэж мэдээллээ.
Түүний данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ түүний өмгөөлөгч “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичгийг Герман улсын прокурорын байгууллагаас манай улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн" гэх мэдээллийг өгчээ.