Нас бол цаасан дээр бичдэг тоо | News.MN

Нас бол цаасан дээр бичдэг тоо

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Нас бол цаасан дээр бичдэг тоо

Түүнийг Тамираа гэдэг. Америкт амьдардаг. Тамираа саяхан блог хөтөлж, бүсгүйчүүд бидний мөнхийн “асуудал” таргалалтаас хэрхэн салах тухай сонирхолтой зөвлөгөөнүүд өгч эхэлжээ. Түүний өөрийн блогтоо бичсэн “Би тарган байлаа” гэх бичлэгийг охид, бүсгүйчүүд шимтэн уншиж байна.

Тамираа тэнд өөрийнхөө хэрхэн турсан тухай бичжээ. Тэр 161 см өндөртэй. Хэсэг хугацааны өмнө түүний биеийн жин 70 кг байсан бол одоо 54 кг. Гэхдээ Тамираа 70 кг орчим жинтэй байхдаа хэзээ ч өөрийгөө тарган гэж боддоггүй байжээ. Магадгүй, бидний дунд ч гэсэн тэгж бодох хүмүүс цөөнгүй л байгаа. Тэр тусмаа Америкт бол Тамираагийн жинд “асуудал” байхгүй. Гэхдээ л охид бол охид шүү дээ. Бүгд л Тамираагийн бичсэнээр гоё биетэй, гоё ажилтай, гоё бүсгүй болохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлүүд төрөлхийн л бидний дотор байдаг юм шиг хэрнээ тэр мөрөөдөлдөө хүрэх замууд охид бүрт өөр өөрөөр ирдэг. Зарим нь гоё байхын тулд угаасаа, багаасаа хичээсэн байхад зарим бүсгүйчүүд гуч, дөч, тавин насандаа ч амьдралдаа шинэ алхам хийж, өөрчлөлтийг хүсдэг.

Тамираа гэхэд жилийн өмнөөс л жингээ хасч, багынхаа ГОЁ болох мөрөөдөлд очихоор “зам дээр” гарч зогсчээ. Нэг мэдэхэд, “хэнэггүй” явсан Тамирааг маань бусад охидод ирдэг “халдлага” дайрч, “Чи их тарган байна”, “Наад царайгаа хар л даа” гэх үгс хүмүүс чулуудан, сэтгэлзүйн хувьд асуудлууд тулгарч эхэлжээ.

Тийм ээ, тэгдэг. Яг ингэдэг. Амьдралын тэр олон эрчлээн дундуур туучиж яваа бүсгүй хүн бүрийг илүүдэл жин, таргалалт, өөхлөлт гэх мэтийн физиологийн асуудал, дээр нь дайрсан ч дайраагүй юм шиг, туулсан ч туулаагүй юм шиг амьдрах гэдэг жаргал, зовлонгийн бартаа саад адилхан л элээж байдаг. Бид нар бүгдээрээ л бэлхүүсээ гайхуулж, богино даашинз өмсч, харчуулын өмнө хамаг сайхнаараа харагдахыг хүсдэггүй гэж үү. Өөртөө сэтгэл хангалуун байхыг боддоггүй гэж үү.

Тийм ээ, тэгэхийн тулд бүгдээрээ өнөөдрөөс, магадгүй маргаашнаас өөртөө зорилго тавиад, бие биедээ амлалт өгцгөөе. Нэг нэгэндээ туслая, охид оо.

Тамираа гэхэд л эхлээд фитнесст долоо хоногт хоёр удаа явдаг болжээ. Эхлээд юу хийхээ мэдэхгүй будилдаг, заримдаа бараг зүгээр сууж байгаад харьдаг байсан ч хоёр сарын дараа бие нь хөнгөрч, ямар нэгэн өөрчлөлт орж байгаа нь мэдрэгджээ. Байнга лифтээр явдаг байсан хүн чинь алхмаар санагдаад, паркт салхилахаараа байнга сандал дээр суудаг байснаа алхмаар болоод л…

Маш энгийн. Тамираа тогтмол алхдаг болсон, аэробикээр хичээллэдэг болсон, фитнессээ таслалгүй явдаг болсон. Гурван сарын дараа тэр дандаа сайхан үгс сонсч эхэлсэн. “Тамираа, чи турчихаа юу”, “Гоё болчихсон байна”…

Тэгэлгүй яах юм бэ, бүсгүйчүүд бид өөртөө зорилго тавьбал өрж тавьсан бүх хүслээ биелүүлж чаддаг гайхалтай хүмүүс шүү дээ. Тамираагийн зөвлөснөөр дасгалаа сайн хийж, өөртөө цаг гаргаж, биеэ эрүүл саруул болгон, тайван, ухаалаг, таныг улам ГОЁ болгох идэвхитэй амьдралд хөл тавиарай. Яг өнөөдрөөс… Яг Тамираа шиг…

Уруулаа буд бүсгүй минь
Унжуу дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв…

Б.ИРМҮҮН

Тамираагийн блог: tamiraahan.wordpress.com

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Saraa 2013-10-09 209.150.79.35

Tamira ooriing gesen Facebook Group -tei "TAMIRAAHAN" tendee hiij baigaa hoolnuud, dasgaliinhaa zurgiig tavij ohiduudiig uramshuuldag. Zondoo ohiduud dasgal hiigeed ehelchihsen bailee.

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.10

Нас бол зугээр тоо гэж битгий худал ярьцгаа! 50,60 хурээд ямар болдогийг тэр насан дээрээ очоод хуссэн эс хуссэн чмэдруулээд огно доо! Чи мэдрэхгуй ээ тоохгуй ээ гээд ч нэмэргуй л болов уу! 50,60 насандаа залуу харагдах гээд маш муухай будах зохимжгуй хувцаслах чинь нь харин гамшиг юм билээ! Насандаа л байх хэрэгтэй г цаанаа ас чинь зохицуулчихдаг юм шиг ээ ккккк

Avatar

Зочин 2013-10-09 202.131.231.242

Ээ яс юман дээр нас бол тоо гээд л ярьж л байдгийн цаанаа бөөн гуниг л байдаг ш дээ нас явлаа хөгширлөө гээд ккккк

Avatar

2 ӨӨР НАС 2013-10-09 103.26.194.80

ФИЗИОЛОГИЙН БА БИОЛОГИЙН ГЭЖ 2 ӨӨР БАЙНА ДАА , 60 ТАЙ МӨРТЛӨӨ ГАР ДЭЭРЭЭ 100 СУНИАДАГ , ЖИН БАЙХ ЁСТОЙ НОРМОНДОО, 25 ТАЙ ХҮН ШИГ ЧАЛХТАЙ НЭГЭН БАЙХАД, ХАР НЯЛХААРАА ЭРҮҮ ӨВДӨГ НЬ НИЙЛЧИХСЭН ХҮН Ч БАЙНА. ХУВЬ ХҮНИЙ АМЬДАРЛЫН ХЭВ МАЯГААС 100 ХУВЬ ШАЛТГААЛНА, ХАРААД БАЙХАД ХАНЬ ,ИДЭШ, СЭТГЭЛ САНАА,УХААН,ХӨДӨЛГӨӨН,АМЬДРАЛЫН ТҮВШИН НАСАНД ОНЦГОЙ НӨЛӨӨТЭЙ.

Avatar

blogiig dagagch 2013-10-09 202.55.182.82

hey sainuu saihan medeelel baih chin.bi harin tuunii blogiig dagaad udaagui bgaa ch gesen nadad ilt medregdej ehelsen shuu.iim engiin negen emegtein ajliig unelj medeen deer gargana gedeg chin bas zugeer shuu. ene tendhiin heruul uruul tavij baihaar hund heregtei medeellig olj tavidag admind ni talarhlaa.

Avatar

blogiig dagagch 2013-10-09 202.55.182.82

hey sainuu saihan medeelel baih chin.bi harin tuunii blogiig dagaad udaagui bgaa ch gesen nadad ilt medregdej ehelsen shuu.iim engiin negen emegtein ajliig unelj medeen deer gargana gedeg chin bas zugeer shuu. ene tendhiin heruul uruul tavij baihaar hund heregtei medeellig olj tavidag admind ni talarhlaa.

Avatar

Зочин 2013-10-09 202.55.182.82

gol ni ene chin eruusuu em tan turaah beldmel herba lige ntr hereglehgui shuu dee. mundag um.

Avatar

Зочин 2013-10-09 202.55.182.82

gol ni ene chin eruusuu em tan turaah beldmel herba lige ntr hereglehgui shuu dee. mundag um.

Avatar

Зочин 2013-10-09 202.55.182.82

gol ni ene chin eruusuu em tan turaah beldmel herba lige ntr hereglehgui shuu dee. mundag um.

Avatar

tt 2013-10-09 103.26.194.65

turya geed zutgevel boldog l yum bn le. naiz ohin maani 10n jild bhiin mahlagduu bsan. huuhed gargaad bur ih targalsan. 160sm ondortei 90eed kg bsan shu. ovloos hoish erchimtei hicheellesnii ur dund odoo 70 kg bolson. mash goyo bolson bn le. udahgui 60kg boloh bh a.

Avatar

Зочин 2013-10-09 206.214.217.246

tiim shuu

Avatar

Зочин 2013-10-09 206.214.217.246

zuv zuv

Avatar

nasaa 2013-10-09 202.61.97.16

Nas bol nas l baidag um daa.

Avatar

Зочин 2013-10-09 202.55.182.82

tamiraahan gesen bsan.gaihaltai shuu ohin mini uragshaa .i"m so proud of you.

Avatar

Bolor 2013-10-09 212.193.77.26

tamiraagiin blogin link -n tavij bolohuuu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж