Уулын үерт хүмүүс үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Уулын үерт хүмүүс үрэгдэв

Арканзас мужийн жуулчны лагерь уулын үерт автах үеэр наад зах нь 12 хүн амиа алдлаа гэж Америкийн цагдаагийн алба мэдээлж байна. Арканзас мужийн захирагч Майк Биб мэдэгдэл гаргахдаа 20 хүн амь үрэгдснийг батлан хэлжээ. Гамшиг зургадугаар сарын 11-нд оройн 18 цагаас дараагийн өдрийн өглөөний 06 цагийн хооронд болсон байна. “Хүмүүс урьдчилсан сануулга авч амжаагүй байсан байж магад гэж тэр хэлэв. Аврах албаныхан уулын үерт автсан гамшгийн бүсээс хүмүүсийг хайж байна. Хичнээн хүн байсан тухай тодорхой баримт алга. Арканзасын цагдаагийн мэдээгээр амь үрэгдэгсэдийн дунд хүүхдүүд байгаа ажээ. Мөн тэд жуулчид уу эсвэл нутгийн хүмүүсүү гэдэг нь бас тогтоогдоогүй байна.
Арканзас мужийн уулын амралтын жуулчдын лагерийн ойролцоо үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний нуралт гарчээ. Байгальд амрах гэсэн олон тооны жуулчид зун энэ нутагт амардаг. Тэр өдөр Америкийн цаг уурчдын мэдээгээр 200 мм-ын тундас унасан байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж