Цалингаа нэмээгүй компаниудыг торгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмээгүй компаниудыг торгоно

Есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөгөөр тооцож эхэлсэн.  Гэтэл зарим хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд  цалингийнхаа доод хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байгаа талаарх цөөнгүй гомдол Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд ирсэн байна. Тиймээс тус холбоо энэ асуудлыг ШӨХТГ-т тавьж, цалингаа нэмээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг хүссэн байна.  Хэрэвзээ Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж эхэлсэн энэ хуулийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгж байх юм бол хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр торгуул оногдуулах болно гэдгээ ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Н.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж