Пара байт харвааны ДАШТ-нд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Пара байт харвааны ДАШТ-нд оролцоно

Тайландын Бангконг хотноо ирэх сарын 1-17-ны өдрүүдэд пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд Монголын эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцох юм. Эмэгтэй багт спортын мастер Б.Жавзмаа (“Лондон-2012″ паралимпийн IV байр), спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, эрэгтэй багт гавьяат тамирчин, ОУХМ Д.Баатаржав, спортын дэд мастер А.Анхбаяр нар багтжээ. Монголын шигшээ багийнхан энэ өдрүүдэд Олимпийн баазад бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

Сануулахад,
2013 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 06-ны өдрүүдэд Туркийн Анталья хотноо болсон. 47 дахь удаагийн ДАШТ-нд Монголын эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа рекурв төрөлд оролцсоноос ОУХМ Ж.Гантөгс шилдэг 32-т багтсан амжилтыг үзүүлсэн.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж