Олон мянган залуус зодолдов

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Олон мянган залуус зодолдов

Киргизийн Жалал-Абад хотын улс түмний найрамдлын их сургуулийн дэргэд мөргөлдөөн болж байгааг гэрч нарын мэдээгээр Оросын "Интерфакс" агентлаг мэдээлж байна. Гэрч нарын хэлснээр 1000 орчим залуус зодолцож, буун дуу тэнд гарч байна. Гэхдээ тэр нь цагдаа нараас сөргөлдөгч талуудыг тараахаар авч байгаа арга хэмжээ байж магадгүй ажээ.

“Олон хүн оролцож байгаа учраас сөргөлдөөний цар хүрээг тогтооход бэрх байна” гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Тэдний хэлснээр бямба гаригийн орой 5000 орчим залуус хотын морин тойруулагад цугларч Ош хотод очих тээврийн хэрэгсэл шаарджээ. Татгалзсан хариу авсан тэлд хотоор сэлгүүцэн их сургуулийн ойролцоо цугларч нутгийн узбекүүдийн удирдагчийг барихыг шаардан тэдний талынхантай зодолцооныг эхэлсэн байна. Өмнө нь Киргизийн эрх баригчид Жалал-Абад хот ба Сузакийн районд онц байдал тогтоох шийдвэр гаргасан тухай мэдээлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж