Хуулийн төсөлд санал авна

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөлд санал авна

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь төр-хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна. “Төр-хувийн хэвшлийн түншлэл”  арга хэмжээний хүрээнд хийж буй уг хэлэлцүүлгийн үеэр “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалт, хамтын менежмент”-ийн асуудлаар холбогдох талуудын санал авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах юм байна. Хэлэлцүүлэг маргааш Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болох бөгөөд “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь төр-хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” танилцуулгыг БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг хийх юм. Байгаль орчны чиглэлийн хувийн аж ахжйн нэгж болон төрийн бус байгууллагуудыг эл хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлэхийг яамнаас уриалж буй ажээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж