Хутгатай багшийг цаазлах ялаар шийтгэв

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Хутгатай багшийг цаазлах ялаар шийтгэв

Фото: ISRA.com

Хятадын өмнөт нутгийн нэгэн сургуульд халдан 16 сурагч ба багшийг шархдуулсан багш асан этгээдийг Хятадын шүүх цаазлах ялаар шийтгэлээ. Шүүх энэ халдлага харгис хэрцгий байсан ба хэн ч амь алдаагүй ч хохирогчид нь ихээхэн хохирч хэлмэгдсэн гэж үзжээ. Лежоугийн бага сургууль тэр гэмт хэрэгтний ажиллаж байсан газар ба Чэн Кангбинг мэдрэлийн өвчтөй байсан учир түүнийг ажлаас нь 2006 онд гаргасан байлаа.
Сүүлийн хоёр сарын дотор сурагч нарт таван удаа халдсан хэрэг гарч 17 нь амиа алдан 50 хүүхэд шархаджээ. Эцэг эхчүүд айдаст автан хүүхдүүдээ сургуульд явуулахаас айж, эрх баригч нараас сургууль цэцэрлэгийн хамгаалалтыг чангатгахыг шаардаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж