“Нюанс”-ын Амараа нутгийнхаа сүлд дууг дуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ын Амараа нутгийнхаа сүлд дууг дуулав

“Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа аавынхаа зохиосон нэгэн сайхан дууг дуулж, видео клип хийлгэжээ. Түүний аавыг “Дуучин Д.Мөнхөө” гэдэг алдраар нь Дорнодынхон андахгүй.  Амараагийн хувьд энэхүү дуу  нь анхны бие даасан бүтээл болжээ. Хамтлагийн уран бүтээлээс өөрөөр соло карьер хөөж байгаагүй тэрбээр энэ дууг нутгийнхныхаа хүсэлтээр дуулж, олны хүртээл болгож байгаа гэнэ. Олон жилийн өмнө түүний аав  Д.Мөнхөө нутагтаа зориулж “Цагаан-Овоо сайхан даа” хэмээх дууг зохиож байжээ.  Энэхүү дууны клипийг “Logic Film” студи  бүтээсэн бөгөөд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын буриад зоны ахуй амьдрал, аж байдал, зан заншилыг харуулсан өвөрмөц клип бүтээжээ. Дуучин М.Амарсанаагийн дуулсан нутгийн сүлд дуу нь  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт дуун хөшөө болон сүндэрлэж нутгийн зон олныг баярлуулж байгаа гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж