Булган, Төв аймгийн нутгаар цас орно | News.MN

Булган, Төв аймгийн нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Булган, Төв аймгийн нутгаар цас орно

Харанга !! Цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Архангай, Булган, Төв аймгийн нутгаар их цас орно.

Малчид, Тариаланчид, ард иргэдийн анхааралд

Өнөө, маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

           2013 оны 10 дугаар сарын 08-ны 20 цагаас 10 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Хур тунадас, зарим газраар их цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМО
ОР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 3-5 градус дулаан байна.

2013 оны 10 дугаар сарын 10-наас 10 дүгаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд баруун зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градусхүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж