Шатрын Их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуулын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр шатрын спортод олон зүйлээр анхдагч. 2000 онд Спортын мастер, эмэгтэйчүүдийн Олон улсын мастер цолыг хамгийн залуудаа (12 настайдаа) хүртэж, эрэгтэй Олон улсын мастер энэ нь түүний эрчүүдтэй өрсөлдөж байж хүртсэн цол бөгөөд эмэгтэйчүүдийнхээ ноён оргил Их мастерын болзлыг 15-хан настайдаа биелүүлсэн нь манайдаа анхных юм. Өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл (2001 он), мөнгөн (2005) медальт, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын цуврал Гран при тэмцээн, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаас оролцсон анхны шатарчин гээд түүнийг цоллох амжилт арвин бий.
Төрсөн өдөр нь тохиож буй Б.Мөнгөнтуулдаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.