
Хууль хяналтынхан гэмт хэрэгтнүүдийг 24 цагийн дотор барьж, шүүх тэднийг 48 цагийн дотор шийтгэлээ гэдгийг тус орны Дотоод хэргийн сайд онцолсон байна. Мэдээгээр шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийн хоёр нь Зимбабвегийнх, гурав дахь нь Нигерийн иргэн байсан гэнэ.
Португалийн хоёр, Испанийн нэг сэтгүүлчийг Магалисбург хотын захын дүүргийн буудалд гэмт хэрэгтнүүд зургадугаар сарын 9-нд дээрэмдэн тэдний баримт бичиг, мөнгө, ноутбукууд, гэрэл зургийн аппаратууд ба гар утсыг авсан байлаа.
Харин Оросын ба Хятадын сэтгүүлчдийг дээрэмдсэн хүмүүсийг олсон эсэх нь тодорхойгүй.