Арабын орнууд ижил хүйстнүүдийг хилээр нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Арабын орнууд ижил хүйстнүүдийг хилээр нэвтрүүлэхгүй

Персийн буланд орших Арабын холбооны орнууд хилээрээ ижил хүйстэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй байхын тулд хүний чиг баримжааг илрүүлэх эрүүл мэндийн тест боловсруулжээ. Арабын холбооны Бахрейн, Кувейт, Катар, Оман, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд ижил хүйстэн хүмүүсийг эрүүл мэндийн тестээр шалган илрүүлж, улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авахаар зэхэж буй аж. Энэ нь Кувейт улсад 21 нас хүрээгүй ижил хүйстнүүдэд 10 хүртэлх жилийн ял оноох хууль байдагтай холбогдуулан гаргасан байна. Одоогийн байдлаар дэлхийн 78 орон гей хүмүүсийг хориглодог бол үүний 49 нь гей, лесби нарыг хоёуланг нь хориглодог байна. Түүнчлэн Саудын Араб, Судан, Йемен, Мавритан, Иран улсууд гей хүмүүст цаазаар авах ял оноох хуультай юм. Тухайлбал, Иранд 1979 оноос хойш 4000 гаруй хүнийг ижил хүйстнийг хориглох хуулийн дагуу цаазаар аваад байгаа гэнэ. Харин Саудын Арабт ижил хүйстэнтэйгээ явалдсан хүмүүст оноох ял, шийтгэлийн дээд хэмжээ нь цаазаар авах боловч ихэвчлэн ташуурдах, шоронд хорих, торгох шийтгэл оногдуулдаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж