МАН хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

МАН хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа

Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд “Манай ард түмэн 2021 онд” хөгжлийн хөтөлбөрийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нар танилцууллаа. Уг хөтөлбөр нь Монгол Улсаа 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр бөгөөд цаашаа үргэлжлээд явах хөгжлийн цогц таван асуудлыг хөндсөн байна. Хөтөлбөр Олон улсын хөгжлийн загварчлал “Т-21”-т үндэслэгдэж дэлхийн улс орнуудын хөгжлийн хөтөлбөрүүд болон Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2012-2031” баримт бичгүүдэд суурилжээ. 

Ард түмний хүсэн хүлээж буй 10 зорилтыг тэд ийн тодорхойлсон байна:
 
• Ашиг шимийг нь хүртдэг эдийн засгийн өсөлт
• Алагчлалгүй, авлигагүй шударга төр
• Аюулгүй, стрессгүй, амьдрах орчин
• Тасардаггүй эрчим хүч, тав тухтай орон гэр
• Танил талгүй эмнэлэгийн үйлчилгээ
• Боловсролтой, урам зоригтой шинэ монголчууд
• Байгалиа сэргээж, баялгаа төрөлжүүлсэн уул уурхай
• Буянт сүрэг, газрын шим монгол бренд
• Нэр хүндээ унагадаггүй гадаад харилцаа
• Нийгмийн тэгш боломж, эв нэгдэл хэмээн үзсэн байна.
 
Уг хөтөлбөр бүх шатанд хэлэлцэгдэж байгаа бөгөөд иргэдийн санал бодлыг ч хүлээн авч байгаа юм байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж