Чингисийн талбайд БОНХЯ-ны өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд БОНХЯ-ны өдөрлөг болно

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас маргааш Чингисийн талбайд иргэд, байгууллагад мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ үеэр байгаль орчны үнэлгээ хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, зөвлөгөө өгөх, химийн бодисын тусгай зөвшөөрөл авах журмыг танилцуулах, байгалийн нөөц ан амьтан, ургамал, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх олгох, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын талаар мэдээлэл өгөх, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж болон судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар хүсэлт гаргах талаар зөвлөгөө өгөх, уул уурхайн компаниудад байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхөөс гадна байгальд халгүй цэвэр технологийн мэдээлэл, байгаль орчны салбарын стандартуудыг танилцуулах аж.

Мөн сурагчдын дунд Монгол орны улаан номонд орсон амьтдыг хайрлан хамгаалах сэдвээр зохион бичлэгийн уралдааны болзол зарлах бөгөөд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа, байгаль орчны мэдлэг сорих хөгжөөнт АХА тэмцээн зэргийг зохион байгуулах аж.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж