Иргэдээс соёлын өвийн тухай мэдээлэл авна | News.MN

Иргэдээс соёлын өвийн тухай мэдээлэл авна

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Иргэдээс соёлын өвийн тухай мэдээлэл авна

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, тус яамны Соёлын өвийн төвөөс иргэд олон нийтээс соёлын өв бүртгэх ажил зохион байгуулж эхэлжээ. Зохион байгуулагчдаас иргэдэд “Та ерөөл магтаал хэлж, ардын дуу дуулж, тууль хайлдаг уу. Таны өвөө, эмээ, аав, ээж, ах дүүс сүү, цагаа идээ боловсруулах, арьс шир элдэх, байгаль дэлхийн зан аалийг таньж мэдэх, уламжлалт тоглоом наадгай тоглох, мал маллах зэрэг нутаг орондоо хэрэглэдэг угсаатны зан үйл, эрдэм ухаан, арга туршлага зэргийг мэдэж байна уу, Таны болон танай өвөө, ах дүүсийн өвөлжөө бууцны арын ханан хаданд элдэв амьтны сүг зураг, дүрс, тамга тэмдэг байна уу, Таны өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар хүний гараар бүтээгдсэн эртний булш бунхан, хиргисүүр, хөшөө чулуу байна уу,  Таны өвөө эмээд эртний ном судар хадгалагдаж байна уу” зэрэг асуултыг тавьж буй бөгөөд энэхүү асуултанд хариулагдах соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийн талаар мэдэж байгаа бол Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам,тус яамны Соёлын өвийн төвд цахим хэлбэрээр болон баталгаат шуудангаар мэдээллийг ирүүлэхийг хүссэн байна. Мөн өөрийн оршин суугаа аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, сумын Соёлын төв болон багийн Засаг даргаар дамжуулан мэдээллийг бичгээр илгээсэн ч болох юм байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн 2014 оны  эхний улиралд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн соёлын өвийг бүртгэлд авч баталгаажуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах аж. Соёлын өв гэж юу болох, ямар төрөл зүйлд ангилагддаг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим хуудсаар илгээх маягтыг  www.mongoluv.mn вэб сайтаас авах боломжтой аж.

Б.ЭHX

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-08 94.79.36.218

санаа нь зөв боловч арга нь болхи юмаа. арын хаалга авлигаар ажилд орсон хоосон лонхнууд ажил явуулж чадахгүй өрөвдмөөр. мэргэжлийн судлаач нарын үнэлгээ дүгнэлтгүй бол түүх соёлын бодит үнэнд завхрал үүснэ. ямар онигооны уралдаан зарлаж бга бш дээ. яам аа гж….

Avatar

Зочин 2013-10-08 182.160.36.209

энэ ажил судлаач шинжээчидийн ажил байх ёстой байх бүр амар бэлэнчлэх нь л дээ тэгээд хамаатан садан мэддэг таньдаг хүмүүсээ ашигтай төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлэх гэсэн сөрөг юм гарч ирнэ улсын төсөвөөр мэргэжлийн түвшинд бага төсөв зардалаар бодлоготой зүйл хийж сурмаар байна даа хөөрхий

Avatar

çî÷èí 2013-10-08 103.26.194.138

Ìîíãîëûí óð÷óóäûí ýâëýëèéí õîðîîíû óðàí çóðãèéí ñàí õºìðºãèéã ýëáýãäîðæ ãýã÷ õóëãàé÷ õóëãàéëæ àâààä îäîî ìèíèé õóâèéí þì ãýæ áàéãàà íü õóóëü çºð÷ñºí ¿éëäýë áîëæ áàéíà.¯¿íèéã øàëãàíà óó.

Avatar

Зочин 2013-10-08 49.0.159.21

зөв шүү ажил болгоорой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж