Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй бол торгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй бол торгоно

НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрхи тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамлах тухай заасан юм.   Өнөөдөр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс НИТХ-ын энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ. Энэ сарын 1-нээс замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээгээр зорчиж эхэлсэн юм.  Харин Энхтайвны өргөн чөлөө дагуу автозамын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр, хүүхдийн болон ажилчдын автобусыг саадгүй явуулахад Замын цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Цаашид Энхтайвны өргөн чөлөөний зам дагуу хяналтын камер суурилуулж, замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй тээврийн хэрэгслийг бүртгэж, торгуулийн хуудсыг гэрийн хягаар нь хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар судалж байна. Мөн 2 болон түүнээс дээш эгнээтэй бусад автозамуудын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг саадгүй зорчуулах талаар зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж