Украйны Мотричко тэмцээнийг тэргүүлсээр байна | News.MN

Украйны Мотричко тэмцээнийг тэргүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Украйны Мотричко тэмцээнийг тэргүүлсээр байна

Улаанбаатар хотноо “Пума империал” зочид буудалд болж буй зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үндсэн төрөл эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Одоогоор долоон өргийн тоглолт болж, Украйны их мастер Виктория Мотричко боломжит 14 онооноос 11 оноо авч тэмцээнийг тэргүүлж байна. ОХУ-ын Тамара Тансыккужина, Латвийн Зоя Голубева нар арван оноотой удаалж байна.

Тэргүүлэгчдийн араас дөрвөн даамчин найман оноотой яваагаас Ази тивийн аварга Э.Мандахнаран багтаж буй. Э.Мандахнарангийн хувьд долоон өргийн дараах байдлаар Эстонийн Пирет Виирма, М.Одгэрэл нарыг хожиж, тэмцээнийг тэргүүлж буй Виктория Мотричкод хожигдсон ч, Польшийн Наталия Садовска, Украйны Дарья Ткаченко, М.Нямжаргал нартай тэнцэж, VII байрт бичигдэж байна.

Тэмцээний хуваарь ёсоор маргааш наймдугаар өргийн тоглолт 09.00 цагаас, есдүгээр өргийн тоглолт 15.00 цагаас эхэлнэ. Тэмцээний гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Тоглолтын видеог http://ulaanbaatar2013.com сайтнаас хүлээн авч үзнэ үү.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-08 202.55.182.82

Amjilt.aragguil delhiin mundagyyd umaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж