Жордин Спаркийн турах зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Жордин Спаркийн турах зөвлөгөө

via Төгс
бие галбир, эрүүл хооллолт, гоо сайхан

2007 оны Америкийн шүтээний ялагч
Jordin sparks нь 18 долоо хоногийн /4 сар хагасын/ хугацаанд 24 кг турсан
бөгөөд өмнө нь хэзээ ч ингэж бага идэж, дасгал хийх зовиурыг мэдэрч байгаагүй
гэжээ. Одоо бол бүгдийг давсан. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн нь түүний
байнгын хэв маяг болсон гэнэ. Түүний турсан түүхээс:

1-р ШАТ:
БОДОЛ САНААГАА ӨӨРЧИЛӨХ ҮЕ: Энэ үе нь 4 долоо хоног зарцуулсан мөн энэ хугацаанд
7 кг хаяж чадсан.
ДАСГАЛ: “Би үеэлтэйгээ өдөр бүр алхаж байсан.”
ДЭГЛЭМ: Чи яагаад идээд байгаагаа дахин дахин бод. “Өөрөөсөө асуу, Би үнэхээр
өлсөөд байна уу, эсвэл эдгээр зүйлс сайхан харагдаад байгаа болхоор уу?”. “Чи
өөрийнхөө дурласан бүх зүйлд өөрийгөө золиослох ёсгүй, зөвхөн өөрт таарсан
хэмжэээгээ мэдэх хэрэгтэй.” гэж тэр хэлжээ.
ҮР ДҮН: “Яг энэ үед Зул сар болж байсан. Би үйлчлэгчийнхээ хийсэн амтат хоол,
жигнэмэгээс татгалзах чадвартай болсон. ”

2-р ШАТ:
Булчин суухгах үе: 6 долоо хоногийн хугацаанд дахиад 7 кг хаяж чадсан.
ДАСГАЛ: “Миний найз надад дасгалжуулагч танилцуулж өгсөн.” “Хэрвээ би суулт,
шахалт хийж чадахгүй байвал дараагийн дасгалдаа шилждэг байсан. Мөн би ямар ч
нэмэлт ачаагүйгээр өөрийн биеийн жингээрээ хийдэг байсан. Хүчний дасгал нь
өөхийг булчин болгож байсан. Жордин одоо дасгалуудаа 12 давталттайгаар 3 орж
чаддаг болсон.
ДЭГЛЭМ: оройны 5 цагаас хойш өөх тостой зүйлээс зайлсхийж оронд нь эслэг ихтэй
жимс иддэг.

3-р ШАТ:
Дасгалаа өөрчлөх, цэгцтэй хооллох үе: Энэ үе нь 8 долоо хоногийн дотор 10 кг
хаяж чадсан.
ДАСГАЛ: Би “sensazao” гэж нэрлэгддэг Зумбагийн төрлийн дасгалд долоо хоногт 2-3
удаа хамрагддаг болсон. Энэ нь маш хөгжилтэйгээр бүжиглэж, цагт 900 калор
шатааж чаддаг. Мөн нохойтойгоо явган алхах, сэлэх болон боксоор хичээллэж
байгаа.
ДЭГЛЭМ: Би өглөө ихэвчлэн protein shake эсвэл алим, банана иддэг. Өдрийн
хоолондоо лимон, оливын тостой грилдсэн тахиа, аругула салад иддэг. Орой
100-150 гр хар махан стейк, шош, салад иддэг гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж