“Спортлог УБ” арга хэмжээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

“Спортлог УБ” арга хэмжээнд оролцлоо

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/804 дүгээр захирамжаар  Монгол Улсын Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг батлан олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн арга хэмжээг аравдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Эрүүл мэндийн нэгдлийн 100 гаруй албан хаагчид, ахмад тамирчид, Аварга дунд сургуулийн сурагчид идэвхтэй хамрагдлаа. Арга хэмжээний үеэр Иргэдийн спортын Их наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа явагдсан бөгөөд арга хэмжээнд оролцогчид дүүргийн хэмжээнд зохион байгуулсан “Бүх нийтээрээ жин хасъя” аяны хүрээнд хийгдсэн дасгал хөдөлгөөнийг хийж сонирхууллаа.

Эх сурвалж: www.khanuul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж