Бага түргэний хүрхрээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

via National
Geography of Mongolia


Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь
Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших их бага түргэний
Хүрхрээ юм.
Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг
цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь
15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж
буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа шинэс мод, харгана,
болон бутлаг ургамлаар баялаг. БНХАУ–ын Шинжан Уйгарын Өөртэй Засах орны
Алтай аймгийн Битүү Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог юм.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж