Германд Зул сараар монгол бүтээгдэхүүн дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Германд Зул сараар монгол бүтээгдэхүүн дэлгэнэ

ХБНГУ-ын Бонн хотноо энэ жилийн Зул сарын баярын худалдаанд Монголын бизнес эрхлэгчид оролцох боломжтой боллоо. Тодруулбал, ХБНГУ  дахь “Монгол-Германы соёлын төв”-тэй хамтарсан баярын худалдаа Бонн хотын задгай талбайд  арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 21-ний хооронд болох бөгөөд манай талаас оролцох байгууллагуудыг  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зохион байгуулах ажээ.  Энэ үеэр Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлогчид бараагаа дэлгэснээр экспортын зах зээлд нэвтрэх боломжтой болж буй талаар албаныхан онцоллоо.

Бонн хотын задгай талбайд болох  Зул сарын баярын худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг аравдугаар сарын 18-ныг хүртэл МҮХАҮТ-д бүртгэх бөгөөд 11-328878 дугаарын утаснаас баярын худалдааны зардал, хөтөлбөрийн тухай лавлах боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж