Нууцын тайлал дүүрэн “Гранд”

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Нууцын тайлал дүүрэн “Гранд”

Нууцын тайлал дүүрэн “Гранд”
"Гранд” сэтгүүлийн 39 дэхь дугаар олон сонирхолтой мэдээ мэдээлэл, фото зураг, папарацитайгаар худалдаанд гарчээ. Ингэхэд Монголд ер нь хэн жаргалтай вэ? Бидний мэдэх мэдэхгүй дээдсийн хүрээ гэж ер нь юу юм? Яруу найрагч Ц.Хулан яагаад домог болсон юм бол? Гүрэн улс даяар нэрээ цуурайтуулсан Гусинский болохыг мөрөөддөг Монгол хүн хэн бэ? Энэ мэтчилэн олон сонирхолтой асуултын хүрээнд “Гранд”-ын сэтгүүлчид, тоймчийн хамт энэ дугаартаа эрэл хайгуул хийжээ.

Яруу найрагч Ц.Хулангийн ертөнц угаас сонирхолтой, эрхэмсэг. Гэтэл энэ юу ч биш, урьд өмнө нь олонд дэлгэгдэж, дуулдаж байгаагүй сонирхолтой баримт фактуудыг тус сэтгүүл “Хулан бол домог” хэмээх хөрөг нийтлэлдээ дэлгэжээ.

“Алтны магнат” Ц.Мянганбаярын ээлжит дуулиан болох хүүтэй болсон эсэх, гоо үзэсгэлэн, бардам ихэмсэг төрх, өв тэгш бие хаагаараа эрчүүдийг сөхрүүлэгч, ховсдогч гурван бүсгүй болох топ модель Э.Одгэрэл, “Шоу биз”-ээр олны танил болсон Зулаа, “Усны гүнж” Ука нарын сонирхолтой ертөнцөөр аялсан нь эрхгүй сонирхол татаж байна. Ухаантай эмэгтэй хүн цаг хугацаа өнгөрөх тусам өнгөжин залууждаг гэнэ. Тэгвэл чухам энэ замаар улам залуужиж жавхаажсан хатагтай нарыг мөн “Гранд” энэ дугаартаа онцолсон байна. Тэд хэн юм бол? Таны анхаарлыг татаж байгаа биз дээ. Түүнчлэн удтал сураг алдраад үзэсгэлэн гоо бүсгүйн төрхөөр дахин бидэнтэй мэндчилж буй “Жагар” А.Дэлгэрмаагийн шинэ дүр төрх, амаржихдаа хүртэл 3 хоногийн нүүр будалт, гоёмсог хумсаа хэвээр нь хадгалсан манай нэгэн од бүсгүй, алдарт аавын одон зүүх гавьяатай олны танил эрхмүүд, спортсмэн, миссүүдийн ертөнцийн хайрын романс гээд олон сонирхолтой мэдээллүүд “Гранд”-ын 39 дэхь дугаарт багтжээ.

“Эдийн засгийн алуурчид” цуврал нийтлэл гарч эхэлсэн цагаасаа нийгэмд тодорхой хэмжээгээр “сигнал” болж буй ба 39 дэхь дугаарт төгсгөл нь нийтлэгдсэн байна. “Гранд” уншигчдын хүсэн хүлээдэг уламжлалт “Гранд сонгодог”, буланд авангардын аварга Анри Матисс, “Гранд би” ярилцлагын буланд “Бодь”-ийн хэмээн олноо алдаршсан УИХ-ын гишүүн М.Зоригтын гэргий хатагтай Б.Индраа нарыг урьсан байна. Энэ мэт олон сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл ярилцлага, нууцын тайллыг та “Гранд”-ын энэ дугаараас авч болох нь ээ. Нэмж дуулгахад тус сэтгүүлийн 4-р улирлын нэмэлт захиалга орон даяар явагдаж байгаа бөгөөд та өөрт ойрохон аль ч шуудангийн салбараар захиалан унших боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж