Боксчид өнөөдөр ДАШТ-д явна

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Боксчид өнөөдөр ДАШТ-д явна

Монголын боксын шигшээ багийн тамирчид өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хөлгийн жолоо залах гэж байна. Хоёр жил тутамд болдог Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотноо аравдугаар сарын 11-27-нд үргэлжилнэ. Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтад тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтаа хийсэн боксын шигшээ багийнхан энэ удаагийн ДАШТ-ээс 2-3 медаль авах зорилго тавьжээ.

Сануулахад, Монголын боксын холбооноос шийдвэр гаргаж, 64 кг-ын жинд сорил явуулснаар энэ жинд 2013 оны УАШТ-д түрүүлсэн З.Энхзориг бус, 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ дэлхийн рингэнд өрсөлдөхөөр болсон байгаа.

ДАШТ-д өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн:

    49 кг – Г.Ган-Эрдэнэ
    52 кг – Х.Энхдэлгэр
    56 кг – Н.Төгсцогт
    60 кг – Д.Отгондалай
    64 кг – У.Мөнх-Эрдэнэ
    69 кг – Б.Түвшинбат
    75 кг – Б.Шинэбаяр
    81 кг – С.Эрдэнэбаяр

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж