Хувь нийлүүлэгчид ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Хувь нийлүүлэгчид ажилдаа оржээ

Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан  ажлын хэсгийнхэн өчигдрөөс ажилдаа ороод байгаа гэнэ. Талууд чиг үүрэг тус тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна.  Ажлын хэсгийнхэн удахгүй Оюутолгойн уурхай дээр очиж, газар дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна.  Ажлын хэсэгт  Монголын талаас “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Оюутолгой”-н мэргэжилтнүүд багтжээ. Тэгвэл хөрөнгө оруулагчдын талаас Лондонгоос  мэргэжилтэн ирж, Монголд ажиллаж байгаа гэнэ.  Эхний ээлжинд хөрөнгө оруулалтын зардлын тайлан, аудитын шалтгалттай харьцуулан нягтлах бөгөөд үүний дараа далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлаар ярилцах юм байна. Нягтлах, судлах, шалгах шаардлагатай олон асуудал байгаа гэнэ. Ирэх арванхоёрдугаар сард далд уурхайн санхүүжилтийг “Рио Тинто”-гийн тавьсан хүсэлтийн дагуу шийдэх үү, эсвэл өөр аргаар шийдвэрлэх үү гэдгийг шийднэ гэж албаны хүн мэдээлэв.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж