Хятадын цагдаа нар түвдүүдийн эсрэг гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Хятадын цагдаа нар түвдүүдийн эсрэг гал нээжээ

Түвдийн өөртөө засах орны Биру хотын оршин суугчид баривчлагдсан тосгоны залууг суллахыг шаардан жагсаал цуглаан хийсний хариуд Хятадын цагдаа нар тэдний эсрэг гал нээсэн тухай “AP” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын цагдаа нар түвдүүдийн жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулах хий ашигласан нь үр дүнд хүрээгүйгээс гал нээсэн гэнэ. Үүний улмаас олон тооны түвд хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байгаа ч яг хэдэн хохирогч байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн энэ талаар эх сурвалжууд Хятадын албаныхнаас тодруулахыг оролдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Үүнээс өмнө Түвдийн Биру хотын оршин суугчид Хятадын үндэсний өдрөөр тус улсын тугийг дээдлэн дэлгэн харуулахыг эсэргүүцсэний улмаас тус бүс нутаг дахь Хятадын цагдаа, цэргийнхэн болзошгүй үймээний эсрэг бэлэн байдалд шилжээд байсан аж.

Үүний зэрэгцээ Хятадын албаныхан өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш 100 гаруй уйгур хүнийг шашны хэт туйлширсан үзэл гаргасан хэргээр баривчлан хориод байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж