“Хурд”-ынхны 20 жилийн ойн бэлэг

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

“Хурд”-ынхны 20 жилийн ойн бэлэг

“Хурд” хамтлагийнхан сүүлийн үед нэлээд завгүй байгаа бололтой. Тэд тун удахгүй Өвөрмонголд тоглолт хийхээр өмнөд хөршийг зорих гэж байна. “Хурд”-ынхан аравдугаар сарын 16-нд Ордос хошуунд, 17-нд Зүүн хошуунд, 19-нд Хөх хотод тоглох ажээ. Харин Өвөрмонголоос ирсэн даруйдаа Улаанбаатарт хийх тоглолтынхоо бэлтгэлд ханцуй шамлан орох гэнэ. Энэ жил 20 нас хүрч буй тэд фенүүддээ зориулж нүсэр тоглолт хийхээр зэхэж буй гэсэн. Тоглолт арваннэгдүгээр сарын 29, 30-нд “UB Palace”-д болох ажээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж