Малчдад зориулсан бизнесийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Малчдад зориулсан бизнесийн сургалт боллоо

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.10.08

Үндэсний бөхийн хөвгүүд залуучуудын 2013 оны улсын аварга шалгаруулах барилдаан 10-р сарын 4-6-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгуулагдлаа. Барилдаанд 19 аймгийн 26 байгууллагын 90 гаруй залуучууд уран мэхийг уралдуулан барилдлаа.

– Аймгийн засаг даргын нэрэмжит малчдад зориулсан “Эдийн засаг-Бизнес менежментийн цагаан толгой, сургалт семинар өнөөдөр боллоо. Сургалтанд сум бүрийн төлөөлөл 100-аад малчин оролцож малчин гэдэг бол мэргэжил гэдэг үүднээс өөрсдийн аж ахуйгаа хэрхэн авч явах талаар бизнесийн ухаанд суралцлаа.

– 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд Гэр бүлийн үнэ цэнэ-Хөгжил шинэчлэл үндэсний анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганд аймаг бүрээс 4 гэр бүл оролцож өөрсдийн амьдралын туршлагаа бусадтай хуваалцах юм.

– Аймгийн хөдөлмөрийн хэлтсээс гар урлал хатгамалын сургалтыг зохион байгуулах гэж байна. Гар урлал бэлэг дурсгалын зүйлийг уран хатгамалаар оёх 5 чадамжийг иргэдэд зааж сургах юм. Уран хатгамалын зүү ороох, загасан нуруу урианхай гаралтай шийжүүр оёдлыг сургалтанд хамрагдсан хүмүүсд мэргэжлийн багш үнэ төлбөргүй заана.

– Монголын залуучуудын холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүлэгчид нийгмийн тустай хөдөлмөрт залуучуудыг оролцохыг уриалан өнгөрсөн Ням гарагт Дөрвөлж толгойн цэцэрлэгт хүрээлэн болоод Баруун-Урт хотыг тойрсон дурсгалт хөшөөнүүдийн ойр орчмыг цэвэрлэлээ. Эдгээр хөшөө дурсгалыг цэвэрлэж байхад ихэвчлэн архи пивоны шил хөглөрч байсан нь залуучуудыг эмзэглэхэд хүргэж байсан юм.

– 10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарсан байна. Сүхбаатар аймгийн нийт нутгаар 4-6 удаагийн хур тунадас орох урьдчилсан төлөв гарчээ. Ихэнх нутгаар олон дунджийн орчим хур тунадас орно. Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сумын нутгаар олон жилийн дунджаас ахуй хэмжээний хур тунадас орох юм байна.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж