Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 8/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк энэ удаад 8.0 сая ам.доллар, 70 сая юань худалдаж, валютын захад нийлүүлжээ. Харин своп хэлцлээр арилжааны банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлж, валютын захад 50 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР