Мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд буюу найман хувьд барих зорилт тавьсны зэрэгцээ бодит секторыг дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ. Мөн энэ онд Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхээр төлөвлөсний зэрэгцээ бодлогыг хүүг бууруулах замаар арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах зорилт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, төв банк өнгөрсөн 2012, 2011 онд зах зээлд нийлүүлсэн мөнгийг татах замаар инфляцийг бууруулах бодлого барьж байсан бол 2013 оноос хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй зээл олгох замаар бодит секторыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэх зарчим барина гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал дээрх байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ онцолсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж