ТӨХ-ны даргын машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

ТӨХ-ны даргын машин шатжээ

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар автомашинтайгаа шатах дөхжээ. Тэрээр өчигдөр оройн 21.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, БНХАУ-ын Элчин сайдын яамны урд замаар явж байх үеэр унаж явсан “Соната” маркийн автомашиных нь хамраас гэнэт гал гарч эхэлсэн байна.  Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар болон машинд сууж явсан бусад хүмүүс хурдан бууж, Онцгой байдлын албанд дуудлага өгснөөр гал сөнөөгчид ирж, галыг унтраажээ. Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй байна.

Жолоочийнх нь хэлж буйгаар автомашин нь хөдлөөд нэг км ч хүрэхгүй газар явсан гэнэ. Ийм байтал автомашин нь халах ч юм уу, ямар нэгэн байдлаар гэмтэл гарах үндэслэл байхгүй гэх. Одоогоор галын шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа ажээ.

Т.ОД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж